Гүйцэтгэсэн төслүүд
Бусад төслүүд
Үндсэн чиглэлүүдэд хамаарахгүй ч манай багийн гүйцэтгэсэн ажлууд: гүний уурхайн харилцаа холбооны систем, барилгын галын дохиолол, төрийн төслүүдийн техник болон программ хангамжийн нийлүүлэлт, өгөгдөл сэргээх, үйлдвэрийн автоматжуулалтын программ хангамж.
Бидний хийдэг
- Гүний уурхайн харилцаа холбоо (Leaky feeder)
- Харилцаа холбооны кабинет
- Галын дохиоллын систем
- Техник, программ хангамжийн нийлүүлэлт
- Өгөгдөл, систем сэргээх
- Үйлдвэрийн автоматжуулалтын программ хангамж
Гүйцэтгэсэн ажлын жагсаалт
Компанийн туршлагын бүртгэлд орсон ажлууд, шинээс хуучин руу. Тодруулсан мөр дээр дарж дэлгэрэнгүйг үзнэ үү.
| Он | Захиалагч | Гүйцэтгэсэн ажил |
|---|---|---|
| 2017– | Оюу Толгой ХХК | Гүний уурхайн төслийн харилцаа холбооны систем (13 нэмэлт гэрээ) |
| 2017– | Оюу Толгой ХХК | Гүний уурхайн төслийн харилцаа холбооны кабинет (4 нэмэлт гэрээ) |
| 2020 | Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам | Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төслийн хэрэглэгчийн нэгдсэн удирдлагын системийн техник, программ хангамж (тендер) |
| 2015 | Төрийн банк | Сүхбаатар аймаг дахь салбарын барилгын галын дохиолол |
| 2011 | Оюу Толгой ХХК | Гүний уурхайн харилцаа холбооны Leaky feeder систем нийлүүлэх |
| 2004–2005 | Сангийн яам | Гамшгийн дараа сервер, сүлжээг сэргээх |
| 2004–2005 | Монгол Цахилгаан Холбоо | 211 лавлах үйлчилгээний өгөгдөл сэргээх |
| — | Berthel GmbH (Герман) | Үйлдвэрийн автоматжуулалтын тоног төхөөрөмжийн программ хангамж |
Танай байгууллагад ийм шийдэл хэрэгтэй юу?
Манай инженерүүд таны хэрэгцээг судалж, зураг төслөөс засвар үйлчилгээ хүртэлх шийдлийг санал болгоно.