Гүйцэтгэсэн төслүүд
2004 оноос хойш банк санхүү, уул уурхай, төрийн болон олон улсын байгууллагуудад дата төв, эрчим хүч, хөргөлт, сүлжээний 500 гаруй төслийг хэрэгжүүлсэн. Төсөл бүрийн бодит гүйцэтгэлийн зургууд.
Онцлох төслүүд
Үндсэн чиглэлүүд
Дата төв, серверийн өрөө
Банк санхүү, уул уурхай, төрийн байгууллагуудын үндсэн болон нөөц дата төвүүдийг шинээр байгуулах, шинэчлэх, нүүлгэн шилжүүлэх ажлыг 2010 оноос хойш хийж байна. Цахилгаан хангамж, хөргөлт, rack ба containment, хөндий шал, хяналт удирдлага (DCIM), галын болон физик аюулгүй байдлыг нэг багаар гүйцэтгэдэг.
Чиглэлийн бүх төсөлUPS, эрчим хүчний хангамж
APC болон MGE Galaxy брэндийн өндөр хүчин чадлын олон загварын UPS-ийг Монголд анхлан угсарч суурилуулсан туршлагатай. Зураг төсөл, нийлүүлэлт, угсралт, асаалтаас гадна батарей солих, урьдчилан сэргийлэх үзлэг, гэрээт засвар үйлчилгээг үзүүлдэг.
Чиглэлийн бүх төсөлХөргөлт, агааржуулалт
Schneider Electric Uniflair, APC InRow болон бусад precision хөргөлтийн системийг дата төв, серверийн өрөө, уурхайн талбайд суурилуулж, сар бүрийн үзлэг, компрессор солих, гликол болон зэс шугамын шинэчлэл зэрэг засвар үйлчилгээг гүйцэтгэдэг.
Чиглэлийн бүх төсөлСүлжээ, хяналт, аюулгүй байдал
Оффис, үйлдвэр, сургууль, уурхайн бүтэцлэгдсэн кабелийн сүлжээ, шилэн кабель, WiFi, хяналтын камер, нэвтрэх эрхийн системийг угсарч, Palo Alto Networks галт хана, Cisco сүлжээний тоног төхөөрөмжөөр мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг.
Чиглэлийн бүх төсөлМанай хэрэглэгчид
Танай байгууллагад ийм шийдэл хэрэгтэй юу?
Манай инженерүүд таны хэрэгцээг судалж, зураг төслөөс засвар үйлчилгээ хүртэлх шийдлийг санал болгоно.









































































