Компани

Бидний тухай

Арвис Системс нь 2004 оноос хойш дата төвийн инженерийн дэд бүтцийн иж бүрэн болон хэсэгчилсэн шийдэл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалт, системийн шинэчлэл, өргөтгөлийн төслүүдэд тасралтгүй оролцож ирсэн үндэсний систем интегратор компани юм.

  • Мэргэшсэн инженерүүдийн баг
  • Дэлхийн шилдэг брэндүүдийн албан ёсны түнш
  • Чанарын баталгаа ба найдвартай ажиллагаа
  • 24/7 техникийн дэмжлэг, үйлчилгээ
Оюу Толгойн уурхайн Говь дата төвийн шинэчлэлийг хүлээлгэн өгсөн.
Жилийн туршлага
Гүйцэтгэсэн төсөл
Мэргэшсэн сертификат
Инженер техникчид
Хэрэглэгчийн сэтгэл ханамж

Эрхэм зорилго

Дэлхийн жишигт нийцсэн технологийн шийдлээр харилцагчийн үнэ цэнийг бүтээж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах.

Алсын хараа

Мэргэшсэн мэдлэгийг экспортлож, дэвшилтэт технологийг импортлоно.

Арвис Системс ХХК-ийн хамт олон
Хүний нөөц

Манай инженерийн баг

Манай инженерүүд Монгол, Герман, АНУ, Орос, Хятад улсад мэргэжлийн сургалтад хамрагдсан бөгөөд Microsoft, Dell, Cisco, Schneider Electric, APC, Palo Alto Networks, HikVision, CompTIA, CommScope зэрэг үйлдвэрлэгчийн итгэмжлэгдсэн мэргэжилтнүүд юм.

  • Систем, сүлжээ, цахилгаан, автоматжуулалтын инженер
  • Радио холбоо, цахилгаан холбооны инженер
  • Хөргөлт, агааржуулалтын инженер
  • Програм хангамжийн инженер, техникч
2004 оноос хойш

Бидний түүх

Хорь гаруй жилийн хугацаанд дэлхийн тэргүүлэх брэндүүдийг Монголд анхлан нэвтрүүлж, улсын хэмжээний томоохон дата төвүүдийг хэрэгжүүлсэн.

  1. 01 · Суурь тавьсан нь

    2004–2009

    1. 2004· Үүсгэн байгуулалт

      Компани байгуулагдаж, мэдээллийн технологийн шийдлийн ханган нийлүүлэлт, системийн интеграцийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн.

    2. 2005· Түншлэл

      АНУ-ын APC (American Power Conversion) компанийн албан ёсны төлөөлөгч болж, APC брэндийг Монголын хэрэглэгчдэд анхлан таниулсан.

    3. 2009· Түншлэл

      Palo Alto Networks-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлж, албан ёсны түнш болсон.

  2. 02 · Томоохон төсөл, түншлэл

    2010–2013

    1. 2010–2011· Төсөл

      Оюу Толгой ХХК-ийн Моннис цамхаг дахь УБ оффисын дата төв, 800 гаруй хэрэглэгчийн дэд бүтцийг өөрсдийн хүчээр бүрэн гүйцэтгэсэн.

    2. 2011· Түншлэл

      HikVision-ийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд албан ёсоор анхлан нэвтрүүлж, Мобиком компанийн ТЕДИ үйлчилгээний төвд анхны системийг угсарсан.

    3. 2012· Түншлэл

      Cisco Systems Inc-ийн албан ёсны борлуулагч болсон.

    4. 2013· Төсөл

      ХААН банкны үндсэн дата төвийг Мобиком-той хамтран хэрэгжүүлсэн.

    5. 2013· Түншлэл

      Schneider Electric-ийн албан ёсны дистрибьютер болсон.

  3. 03 · Дата төв, хүлээн зөвшөөрөлт

    2018–2026

    1. 2018–2020· Төсөл

      Монголбанкны Дархан дахь нөөц болон Улаанбаатар дахь үндсэн дата төвүүдийг шинэчилсэн.

    2. 2021–2022· Төсөл

      Оюу Толгойн уурхайн Говь дата төвийн шинэчлэлийг хүлээлгэн өгсөн.

    3. 2024· Шагнал

      Palo Alto Networks-ийн «2024 NextWave Innovator» шагнал хүртсэн.

    4. 2026· Түншлэл

      HikVision-ийн Authorized Platinum түнш (Dealer Partner Program 2026) болж, Шинэ Иргэншил, Шинэ Монгол коллежтэй мэргэжилтэн бэлтгэх түншлэл эхлүүлсэн.

Бидний зарчим

Үнэт зүйлс

Аз жаргалтай

Бид ажилдаа дуртай, аз жаргалтай хамт олон.

Итгэлтэй

Амласандаа хүрч, чанарыг эрхэмлэнэ.

Ёс зүйтэй

Бид ёс зүйн өндөр стандартыг баримтална.

Хүндэтгэлтэй

Харилцагч, хамтрагчаа хүндэтгэнэ.

Эргэх холбоотой

Харилцагчийн санал хүсэлтэд түргэн хариулна.

Эерэгээр нөлөөлөгч

Нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ.

Мэргэжлийн

Мэргэжлийн өндөр түвшинд ажиллана.

Байнгын суралцагч

Бид тасралтгүй суралцаж, хөгждөг.

Багийн ажиллагаа

Хамтдаа илүү их зүйлийг бүтээнэ.