MCS Coca-Cola-д Монголын хамгийн өндөр хүчин чадалтай UPS систем суурилууллаа

Арвис Системс ХХК нь MCS Coca-Cola-гийн үйлдвэрлэлийн шугам дээр дэлхийн эрчим хүчний менежментийн тэргүүлэгч Schneider Electric брэндийн 500kVA болон 250kVA чадлын UPS-нүүдийг батерей хуримтлуурын системтэйгээр угсарч суурилуулан, 2023 оны 1-р сарын 31-нд албан ёсоор хүлээлгэн өглөө. Энэ нь Монгол Улсад суурилагдсан хамгийн өндөр хүчин чадалтай тог барих систем юм.
Шийдлийн зураг төсөл боловсруулахаас эхлээд нийлүүлэлт, угсралт, суурилуулалт хүртэлх бүх үе шатыг манай инженерийн баг бүрэн хариуцан гүйцэтгэсэн. Систем нь үйлдвэрийн 3 жилийн баталгаатай бөгөөд Арвис Системс баталгаат хугацааны туршид мэргэжлийн засвар үйлчилгээ, дэмжлэгийг үзүүлнэ. Ингэснээр үйлдвэрлэлийн шугам цахилгааны тасалдал, хүчдэлийн хэлбэлзлээс найдвартай хамгаалагдаж, MCS Coca-Cola өдөр тутмын үйлдвэрлэлээ санаа зовох зүйлгүйгээр тасралтгүй явуулах боломжтой боллоо.